/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд аймгийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын нэгдсэн сургалт, цугларалтыг зохион байгуулж, сонгуулийн үеэр нийтийн хэв журам сахиулах чиглэлээр ажиллах нь, “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд шинэлэг ажлын санал санаачилга гаргах нь, гэмт хэргийн талаар илтгэх хуудас бичих /ЦБҮАЖ код 307/, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах нь сэдвээр тус тус холбогдох алба хаагч нар мэдээлэл өгч, эмх замбараагүй байдлын үед ажиллах, тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалгах, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, замын зохицуулалт хийх, хэргийн газрын хамгаалалт хийх дадлага сургуулилтыг хийлгэлээ. 
2016 оны эхний 6 сард Олон нийтийн цагдаагийн ажилтан нараас хийсэн ажлынх нь тайланг сонсож, хариуцсан сумандаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүн гаргаж ажилласан Гурванбулаг сумын олон нийтийн цагдаагийн ажилтан А.Ууганцэцэг, Хялганат тосгоны олон нийтийн цагдаагийн ажилтан С.Оюунгэрэл нарыг аймгийн ИТХ-ын “БАЯРЫН БИЧИГ”-ээр тус тус шагнаж урамшууллаа. 
Мэдээлэл боловсруулсан: ОНХАХ ахлах байцаагч, хошууч Э.Ариунчимэг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна