/ / 1990-ЭЭД ОНЫ "МОРЬТ ЦАГДАА"-Г ЦАГДААГИЙН ГАЗАРТ УРЬЛАА.

1990-ЭЭД ОНЫ "МОРЬТ ЦАГДАА"-Г ЦАГДААГИЙН ГАЗАРТ УРЬЛАА.

1990-ЭЭД ОНЫ "МОРЬТ ЦАГДАА"-Г ЦАГДААГИЙН ГАЗАРТ УРЬЛАА.
Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт олон жил үр бүтээлтэй ажиллаж гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа бэлтгэл хошууч Х.Мөнхжаргал, Д.Шийрав нарыг өглөөний ярианд урьж оролцуулан 1980-2000 онуудад ажиллаж байсан ажлын туршлага, хүнд, онц хүнд гэмт хэргүүдийг хэрхэн илрүүлж байсан арга тактик болон гэмт хэрэг илрүүлэхэд анхаарах асуудлын талаар сонсож дурсгалын зүйл гардуулан өгөв.

Алтан соёмбын наран жаргахгүй 
Амгалан шөнөдөө саран шингэхгүй 
Айдас түгшүүргүй хотлын манаанд 
Алжаалыг умартан соргог зогсдог

Эгнэсэн жагсаалын түүчээ түрүүч 
Эгэлхэн цагдаа би, жирийн цагдаа 
Эх орондоо тангараг өргөсөн
Энхийн харуул би, жинхэнэ цагдаа

Сүлдний гал тулганд ноцож 
Сүүн цацал үүлс норгоно 
Сүүдэргүй үйлсийн халааг авч 
Сүрлэг жагсаалдаа хат суусан

Мандах төрийн голомтыг бадраасан 
Маргад эрдэнийн хотоо бахдаж 
Маргаашийг угтах өнөөдрийн сайхныг 
Магад бүтээхийн төлөө зүтгэсэн би монгол цагдаа ...

Мэдээлэл боловсруулсан: Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Батцэнгэл.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна