/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Монгол цагдаа 100 жил / ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУМДЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО САЙЖИРСААР БАЙНА

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУМДЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО САЙЖИРСААР БАЙНА

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУМДЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО САЙЖИРСААР БАЙНА
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн баярыг тохиолдуулан сумдын алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, орчин үеийн техник хэрэгслээр хангах ажлын хүрээнд Хишиг-Өндөр сумын цагдаагийн албанд “Nikon D5200” маркийн зургийн аппарат, “Epson L360” маркийн өнгөт принтер, Орхон сумын цагдаагийн албанд “Nikon D120” маркийн зургийн аппарат, Баяннуур сумын цагдаагийн албанд“Nikon D5200” маркийн зургийн аппарат, “Epson L360” маркийн өнгөт принтерийг Цагдаагийн газраас шийдвэрлэн өгч, Хишиг-Өндөр сум 5.000000, Орхон сум 4.100000, Баяннуур сум 5.000000 төгрөгөөр бэлэн бус торгуулийн машиныг орон нутгийн санхүүжилтээр дэмжиж шийдвэрлэсэн нь сум орон нутгийн байгууллага цагдаагийн газартай сайн хамтарч ажиллаж байгаагийн нэг хэлбэр юм. Орон нутгийн байгууллагууд Цагдаагийн албыг ажиллах нөхцөл бололцоог сайжруулах тал дээр байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна