/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВИХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВИХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВИХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан тавих нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд сүүлийн 4 жилд хийсэн ажлаа танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг амаар болон саналын хуудсаар хүлээн авч, арга хэмжээний үеэр “Урлагийн бага наадам”-ын шалгарсан номеруудаар “КОНЦЕРТ” бэлтгэн иргэдэд толилууллаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдвэл зохих асуултуудыг тавьж, зөв хариулсан 2 иргэнд аймгийн  үзэсгэлэнт сумаар гэр бүлтэйгээ аялах эрхээр шагналаа.

            Тайлан тавих нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдэд видео тайланг зурагтаар үзүүлэх, үйл ажиллагааны сурталчилгааны самбар, Цагдаагийн байгууллагад хэрэглэгдэж буй техник хэрэгсэл зэргийг байрлуулан сурталчлан ажилласан. Арга хэмжээний хүрээнд Булган сумын иргэдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион явуулж, 1-р багийн эмэгтэй, 4-р багийн эрэгтэй баг тамирчид ТЭРГҮҮН байранд, 3-р багийн эмэгтэй, эрэгтэй баг тамирчид ДЭД байранд, 4-р багийн эмэгтэй, 6-р багийн эрэгтэй баг тамирчид ГУТГААР байранд тус тус орж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна