/ / ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БУЛГАН ХАНГАЙН ЭМЭГТЭЙЧҮҮД НЭГДЛЭЭ

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БУЛГАН ХАНГАЙН ЭМЭГТЭЙЧҮҮД НЭГДЛЭЭ

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БУЛГАН ХАНГАЙН ЭМЭГТЭЙЧҮҮД НЭГДЛЭЭ

Булган аймгийн “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсгээс санаачлан “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БУЛГАН ХАНГАЙН ЭМЭГТЭЙЧҮҮД” сургалт, зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулан, лектор багш С.Цогтсугар, С.Баасанбат, Ж.Батсайхан нарыг урьж сургалт лекц уншуулж, зөвлөгөөний хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө хүүхдийн илэрхийлэлт”, “Архигүй гэр бүлээс аз жаргалын эхлэл” гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулан, аймаг, сумдын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагын дарга, эрхлэгч, иргэдийн төлөөлөл зэрэг 171 хүн оролцсон томоохон зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа танилцуулгыг сум бүр самбараар танилцуулан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд танилцуулга, мэдээллээ оролцогчдод өгч, архидан согтуурахтай тэмцэх ажлыг бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим нэг сум, байгууллага, сургагч багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, талархал гардууллаа.

 Зөвлөгөөнөөс уриалга гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгосон бөгөөд зөвлөгөөний төгсгөлд нь “Аав хүү-амин хэлхээ” тоглолтыг иргэдэд толилууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна