/ / МЯНГАНЫ ГЭГДЭХ БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАМ ОРЧИН ҮЕИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХЯНАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

МЯНГАНЫ ГЭГДЭХ БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАМ ОРЧИН ҮЕИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХЯНАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

МЯНГАНЫ ГЭГДЭХ БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ  УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАМ ОРЧИН ҮЕИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХЯНАЛТЫН ТӨВТЭЙ  БОЛЛОО

Нийслэлийг Архангай аймагтай холбосон авто зам дээр орчин үеийн шилэн пассад бүхий, замын хөдөлгөөний хяналтын постыг орон нутгийн  85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж 2016 оны 06-р сарын 08-ны өдөр хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа. Уг хяналтын пост нь ашиглалтанд орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавиж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгөх  юм.

Булган аймгийн нутаг дэвсгэрээр нийслэлийг баруун аймгуудтай холбосон 3 трассын авто зам дайран өнгөрдөг бөгөөд орон нутгаас хөрөнгө шийдвэрлэсэн 2 дахь пост юм.

Нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газраас эрчим хүч татах 8,7 сая төгрөг, авто замын хөдөлгөөнийг хянах иж бүрэн хяналтын камер суурилуулах 40 сая төгрөгийн хөрөнгийг сум хөгжүүлэх сангаас шийдвэрлэн  тендер , сонгон шалгаруулалт зарлаад байна.

Уг зам тээврийн пост нь 2 давхар шилэн гадаргуутай 1 давхартаа ажлын байр, 2 давхартаа алба хаагч нар амрах өрөө, гал тогооны хэсэгтэй, дотор 00-ын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, автомашины дулаан граж бүхий цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэн  пост юм.

Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн  3 жилийн байдлаар зам тээврийн 24  хэрэг, осол гарч, 14 хүний алтан амь эрсдсэн , 22 хүн гэмтсэний цаана олон иргэний ар гэрт уй гашуу авчирч, санхүү, эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол учирч байгаа эрсдлийг бууруулахад уг пост хувь нэмэрээ оруулна гэж үзэж байна.

Иргэдийн аюулгүй байдал, зам тээврийн осол хэргийг бууруулахад бодит хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн Булган аймгийн болон Баяннуур сумын удирдлагуудад талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна