/ / Хуулийн байгууллагуудын дунд явган аялал зохион байгууллаа.

Хуулийн байгууллагуудын дунд явган аялал зохион байгууллаа.

Хуулийн байгууллагуудын дунд явган аялал зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт явган аяллыг зохион байгууллаа. Аялалд Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,  Прокурорын газар, Шүүх шинжилгээний алба, Тахарын албаны алба хаагчид оролцож Булган уулын ноён оргилд гарч ажил үйлс, аз хийморио даатгав.
Хуулийн байгууллагуудын алба хаагчдын хооронд “Ур чадвар”, “Хөгжөөнт буухиа” тэмцээнүүдийг зохион явуулж, ур чадварын тэмцээнд Тахарын алба тэргүүн байр, Прокурорын газар дэд байр, Хөгжөөнт буухиа тэмцээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцааах тасаг тэргүүн байр, Тахарын алба дэд байрыг тус тус эзэлж амжилтаараа тэргүүллээ. 
Цагдаагийн алба хаагчийн ялангуяа орон нутгийн цагдаагийн алба хаагчийн ур чадварыг дээшлүүлэх, нээн илрүүлэх, уламжлалт ахуй соёлоо түгээх зорилгоор богино хугацаанд морь эмээлэх, мотоцикльтой уран жолоодлого хийх тэмцээн зохион байгуулсан нь шинэлэг сонирхол татсан, алба хаагчдын урмыг сэргээсэн сайхан арга хэмжээ болсон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна