/ / Уран жолоодлогын тэмцээн зохион байгуулагдлаа

Уран жолоодлогын тэмцээн зохион байгуулагдлаа

Уран жолоодлогын тэмцээн зохион байгуулагдлаа

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд ЗЦТ-аас Булган аймаг дахь авто жолооны курсуудын холбоотой хамтран Булган сумын иргэдийн дунд авто машины "УРАН ЖОЛООДЛОГО"-ын аврага шалгаруулах тэмцээнийг 2 төрлөөр зохион явууллаа. Уг тэмцээнд Булган сумын 30 гаруй жолооч иргэд хамрагдсанаас ачааны авто машины төрөлд А.Бат-Эрдэнэ 1-р байр, Г.Түвшинбаяр 2-р байр, Г.Энхбаяр 3-р байр эзэлж, суудлын авто машины төрөлд Б.Энхбаяр 1-р байр, Г.Энхбаяр 2-р байр, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн, холбоо мэдээллийн инженер Г.Гантулга 3-р байрт тус тус шалгаран өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна