/ Хууль эрх зүй / Хууль / Хуулийн байгууллагуудын дунд “Снукер билльярд”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа:

Хуулийн байгууллагуудын дунд “Снукер билльярд”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа:

Хуулийн байгууллагуудын дунд “Снукер билльярд”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа:

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хууль хяналтын байгууллагын дарга нарын дунд “Снукер бильярдын аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг снукер бильярдын олон улсад мөрдөгдөж буй дүрмийн дагуу зохион байгуулсан ба шүүгчээр Монголын бильярдын холбооны 1-р зэрэгтэй, чадварлаг тамирчид болох Ч.Лхагвасүрэн, Б.Дэмүүл, М.Цогбаяр нар ажилласан. 1-р байрыг Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Л.Дүгэрсүрэн, 2-р байрыг Тагнуулын ерөнхий газрын Булган аймаг дахь хэлтсийн дарга дэд хурандаа Я.Гантүшиг, 3-р байрыг Онцгой байдлын газрын Улсын байцаагч, дэслэгч Х.Чинзориг нар тус тус эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалын эзэд боллоо. Тэмцээнд оролцож байгаа тамирчдад тоглолтын үндсэн зогсолт, цохилтын техникүүд, палк барилт, дүрэм, бильярдын тэмцээнд хэрхэн биеэ авч явах соёлын талаарх сургалтыг шүүгчид орсон нь сонирхолтой шинэлэг байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна