/ / Хуулийн байгууллагуудын дунд Олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа

Хуулийн байгууллагуудын дунд Олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа

Хуулийн байгууллагуудын дунд Олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын ивээл дор 2016 оны 1 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулагдсан Хууль, хяналтын байгууллагуудын “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх олон төрөлт спортын арга хэмжээнд амжилттай оролцлоо. Эмэгтэй баг тамирчид Сагсан бөмбөг, Ган бөмбөгийн төрөлд 4-р байр, Эрэгтэй Сагсан бөмбөгийн баг 3-р байр, Гар бөмбөгийн баг тамирчид 2-р байрт тус тус шалгарсан. Ширээний теннисний төрөлд цагдаагийн дэслэгч Б.Баярсайхан 3-р байр, Снүүкер биллъярдын төрөлд цагдаагийн дэслэгч Б.Баярсайхан, цагдаагийн ахлах ахлагч Х.Батжаргал нар 2-р байрт тус тус шалгарсан амжилт гарган багийн дүнгээр 2-р байрт шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна