/ / ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ
 
ТОӨЗ-ны холбогдох заалт Шалгуур үзүүлэлт
ТОӨЗ 1.1
Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан 2014-2015 он /аудитын дүгнэлтийн хамт/;
1.Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээ, актыг /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
2. Шүүх эрх бүхий байгууллагын тодорхойлолт
3. Татварын өргүйг нотолсон Татварын байгууллагын тодорхойлолт
4. Тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
/нотариатаар баталгаажуулсан байх/
5. Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /Инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар ирүүлэх, ажилд орсон гарсан тушаал бичигдсэн байх/
6. Үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь
7. Өр зээлгүй гэсэн харилцагч банкны тодорхойлолт
8. Тусгай зөвшөөрөл нотариатаар баталгаажуулж ирүүлэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил,
2.1.2 Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл , шинэчлэлийн ажил,
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
9. Тендерт оролцох материал эх хувиар, хуулбар хувийн хамт байна. /Хуулбар хувийн тоо 1/
10. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын багаж, хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг гэрчилгээний хуулбар, фото зургын хамт жагсааж ирүүлнэ.
 
ТОӨЗ 2.1 Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь:
Байгууллагын хаяг: Булган аймаг Булган сум 5-р баг,
Цагдаагийн газар
Давхар болон өрөөний дугаар: 2 давхарт 206 тоот өрөө
Огноо: 2016 оны 08 дугаар сарын 04
Цаг: 11 цаг 00 минут
 
ТОӨЗ 2.1 Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:
Байгууллагын хаяг: Булган аймаг Булган сум 5-р баг,
Цагдаагийн газар
Давхар болон өрөөний дугаар: 2 давхарт 206 тоот өрөө
Огноо: 2016 оны 08 сарын 04-ны өдөр
Цаг: 11 цаг 30 минутад нээнэ.
 
ТОӨЗ 6.2 Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй
 
Дөрөв. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ
 
Тав. ЗУРАГ
 
Зургийн санамж
 
Энд зургуудыг жагсааж бичнэ. Зураг, түүний дотор ажлын талбайн зургийг энэ бүлэгт, эсхүл тусад нь хавтсанд хийж хавсаргана.
 
Зургаа. ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ХУВААРЬ
 
Долоо.ЖИШИГ МАЯГТ
 
ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ
[огноо]
Булган аймаг дахь цагдаагийн газрын дарга,
Цагдаагийн хурандаа О.Ганбат танаа
 
1. Бид, [тендерт оролцогчийн нэр], [гэрээний нэр ба дугаар]-ыг [тендерийн үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэхээр санал болгож байна.
 
2. Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба та энэ хугацаа дуусахаас өмнө түүнийг сонгох боломжтой.
 
3. Гэрээг албан ёсоор байгуулах хүртэл энэхүү тендер болон түүнийг шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл нь бидний хооронд хийгдсэн хэлцэл болно.
 
4. Бид гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг үүгээр батламжилж байна.
 
Тендерт оролцогчийн нэр:
 
Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:
 
Албан тушаал, нэр:
 
Хаяг:
Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 88157788 дугаарын утаснаас авна уу
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна