/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын өдөрлөгийн арга хэмжээг Сургалт дадлагын төвд зохион байгуулж, Цагдаагийн газрын алба хаагчид, өндөр настан тэдний гэр бүл, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо. 
Өдөрлөгийн үеэр 10-аас дээш жил ажилласан зарим алба хаагчдад “Албаны төлөө” тэмдэгийг нь гардуулан өгч, тасаг, албадын хооронд гар бөмбөгийн тэмцээн, хүчит бөхийн барилдааныг зохион явуулж, гар бөмбөгийн тэмцээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг ТЭРГҮҮН байр, Нийтийн хэв журам хамгаалах тасаг ХОЁРДУГААР байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Хүчит бөхийн барилдаанд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Бөхбат түрүүлж, хундан цагаан хониор, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Мэдээлэл боловсруулсан: ОНХАХ ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Э.Ариунчимэг

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна