/ / ЦАХИМ ТОГЛООМ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЦАХИМ ТОГЛООМ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 177 тоот тогтоол, "Хүүхдэд зориулсан ажил үйлчилгээ явуулах журам"-ын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор "Цахим тоглоом" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 2 цахим тоглоомын газар, 1 интернет кафег шалгахад хяналтын камергүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хууль эрх зүйн сурталчилгааны самбар байрлуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ. 

Иймд дээрх цэгүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Мэдээлэл боловсруулсан: ГБХХГХУСБайцаагч, цагдаагийн ахмад Ж.Оюунгэрэл

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна