/ / НЭГДСЭН ШАЛГАЛТАНД ГАРЛАА

НЭГДСЭН ШАЛГАЛТАНД ГАРЛАА

Аймгийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/377 тоот захирамжийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод, Сайхан сумдын нутгаар хууль бусаар ан амьтан агнах, мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хамтарсан шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага ноогдууллаа. 

Мөн хууль бусаар тарвага агнахдаа ашигласан, даллуур, цагаан өмсгөл, агнасан тарвагын хамт газар дээр нь устгал хийж галт зэвсгийг хураан авч ажиллаа.

Дээрх зөрчлүүдийг гаргаж иргэдийн дийлэнх хувийг Орхон, Архангай аймгийн Өлзийт сумын иргэд эзлэж байна. 

Нэг тарвага агнасан тохиолдолд оногдуулах хариуцлага нь: Экологи эдийн засгийн үнэлгээ нь 400000 төгрөг, тарвага агнахыг завдсан тохиолдолд 192000 төгрөгөөр торгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу агнасан хууль бус ан, галт зэвсгийг хураан авч хариуцлага тооцно. 

Мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд метр куб-ээс үл хамааран иргэнийг 960000 төгрөгөөр торгож хариуцлага тооцно.

Иймд та бүхэн хууль бусаар ан хийх болон зохих эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй байхыг анхааруулж байна. 

Мэдээлэл боловсруулсан: Цагдаагийн дэслэгч З.Итгэлбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна