/ / АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагад Ахмадын холбоо үүсч хөгжсөний 50 жилийн ойн баярын хүрээнд Булган аймаг дахь Цагдаагийн газар ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, баярын хурал, Цогт хун тайжийн талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн жагсаал, Сургалт дадлагын төвд хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгууллаа.

Ойн баярын арга хэмжээний үеэр “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр бэлтгэл ахлах ахлагч П.Ганхуяг, ахлах ахлагч Г.Мөнхбаатар, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны шагналаар бэлтгэл хошууч Ж.Доржсүрэн, ахмад Б.Пүрэвсүрэн, хошууч Д.Энэбиш, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр бэлтгэл дэд хурандаа А.Баярсайхан, ахлах ахлагч Б.Амарбаяр, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр  бэлтгэл дэд хурандаа Г.Оюунбаатар, ахмад Д.Цогтбаатар, хошууч Г.Цогт-очир нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Мэдээлэл боловсруулсан: ОНХАХ ахлах байцаагч, хошууч Э.Ариунчимэг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна