/ / “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

            Өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, ард түмнийхээ төлөө алтан амиа зориулсан цагдаагийн ахлах ахлагч Д.Даарий агсаны гэр бүл, үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн алба хаагч болон иргэдэд баатарлаг үйлсийг сурталчилах, мөнхжүүлэх зорилгоор Д.Даарий агсаны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээг зохион байгууллаа.

            Тус арга хэмжээнд аймгийн засаг даргын тамгийн газрын дарга Ууганбаяр, Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа, Цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн болон цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтан нар оролцлоо.

            Арга хэмжээний үеэр залуу үедээ үлгэр дуурайлал болон сурган хүмүүжүүлэх үйлд идэвхитэй ажиллаж байгаа зарим ахмад ажилтан, ажил үйлсдээ амжилт гарган бусдыгаа манлайлан ажиллаж байгаа алба хаагч нарт Хууль зүйн яам,  Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газрын шагналаар шагнагдсаныг гардуулж өглөө.

Мэдээлэл боловсруулсан: Сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батмөнх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна