/ / МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

“АА” ЦУГЛААНЫ ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран "Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “АА” цуглааны бүсчилсэн уулзалт, туршлага судлах сургалтыг Булган аймгийн Дашинчилэн, Бугат суманд 2017 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дашичинчилэн суманд болсон АА цуглааны 4 жилийн ойн арга хэмжээнд Рашаант, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай сумд, Бугат сумын “АА” цуглааны туршлага судлах нээлттэй уулзалтын арга хэмжээнд Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хялганат, Орхон сумдын хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, зорилтод бүлгийн төлөөлөл нарыг хамрууллаа.
Дашинчилэн суманд болсон ойн арга хэмжээнд Улаанбаатар хотоос АА бүлгийн 15 оролцогч, сумдын 27 иргэд АА цуглааны удирдлага, зохион байгуулалт, журамтай танилцаж, цуглааны үйл ажиллагаанд оролцож арга зүйн мэдээллээр хангагдлаа.
Мөн Дашинчилэн сумын иргэд, төрийн болон төсөвт байгууллагын албан хаагчид 50 гаруй хүнд “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн танилцуулга, ач холбогдол, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний соёлын тухай сургалт, мэдээлэл, АА цуглааны тухай ойлголт мэдээллийг өгч, үр дүнг нийтэд сурталчилсан.
Бугат суманд болсон туршлага судлах нээлттэй уулзалтад Улаанбаатар хотын 2 “АА” бүлгийн төлөөлөл, Орхон аймгийн 2 “АА” бүлгийн төлөөлөл, Булган сумын Дэвшил бүлгийн төлөөлөл, сумдын 8 иргэд, хөтөлбөрийн ажлын хэсгийн төлөөлөл нийгмийн ажилтнууд, Бугат сумын Гэгээрэл бүлгийн 10 гаруй иргэд оролцож нийт 50 гаруй хүн оролцсон нээлттэй цуглаан боллоо.
Нээлттэй цуглаанаар АА цуглааны удирдлага, зохион байгуулалт, дүрэм журам, тэднийг сумын удирдлагаас хэрхэн дэмжих боломжтой, дэмжиж болохгүй зүйлс юу байгаа талаар тайлбарлаж мэдээлэл өгсөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-10-19
Эрэн сурвалжилж байна