/ / МЭДЭЭ

МЭДЭЭ

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017.04.18-ны өдрийн А/93 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн газар, аймгийн ГХУСАЗЗ хамтран “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017” алба хаагч шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Тэшиг, Баян-агт, Сайхан, Бугат, Хангал, Сэлэнгэ, Могод, Орхон, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн сумдын 12 хэсгийн төлөөлөгч өрсөлдөж хууль эрх зүй, компьютерийн мэдлэг, дотоод сүлжээнд ажиллах, гадаад хэл, эссэ бичлэг, хэргийн газрын үзлэг хийх, галт зэвсгийн задаргаа, буудлага, автомашин жолоодох, бие бялдарын сорил гэсэн төрлүүдээр өрсөлдөж ТЭРГҮҮН байранд Могод сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, ХОЁРДУГААР байранд Баян-агт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Мөнх-Амгалан, ГУРАВДУГААР байранд Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонбаяр нар шалгарч өргөмжлөл, цом, медаль, өвлийн хээрийн хувцас, аяны хөнжил зэрэг зүйлсээр урамшууллаа.

Тэмцээнд оролцсон алба хаагч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Булган Аймгийн Цагдаагийн Газар-н зураг.
Булган Аймгийн Цагдаагийн Газар-н зураг.
Булган Аймгийн Цагдаагийн Газар-н зураг.
Булган Аймгийн Цагдаагийн Газар-н зураг.
+18

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-10-19
Эрэн сурвалжилж байна