/ / МЭДЭЭ

МЭДЭЭ

Булган аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтын ажиллагааг сайжруулах, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргаж буй зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж дээрх байгууллагуудын удирдлага, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нар болон сум дундын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гүйцэтгэгч нар тус тус оролцлоо.
“Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, чиглэл, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах асуудлууд, цаашид авах арга хэмжээ”, “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн багц хуулиудын хэрэгжилт, гарч байгаа хүндрэл бэрхшээл, хууль хэрэгжүүлэхэд алба хаагч нараас гаргаж байгаа алдаа дутагдал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журмын хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр холбогдох алба хаагч нар мэдээлэл хийж, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөөнөөс хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж гарахаар болов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-10-19
Эрэн сурвалжилж байна