/ / АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах албан тушаалтны нэр, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг аймгийн Цагдаагийн газрын www.Bulganpolice.gov.mn” цахим хуудсанд байршуулан ажилласанаас гадна Цагдаагийн газрын 1 давхарт болон гадна талбайд байрлах мэдээллийн самбарт нууцаас бусад мэдээллийг байршуулан ажилласан байн Мөн иргэний гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах албан тушаалтын нэр, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийн талаар Цагдаагийн газрын 1 давхарт  хөтөч цагдаа тухай бүр нь мэдээлэл өгч ажилласан.

Мөн иргэний гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах албан тушаалтын нэр, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийн талаар Цагдаагийн газрын 1 давхарт  хөтөч цагдаа тухай бүр нь мэдээлэл өгч ажилласан байна. Жилийн эцсийн байдлаар нийт 4590 иргэнийг хөтөч цагдаа хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан байна.

 

2018 оны эхний хагас жилийн Цагдаагийн байгууллагын бүтэц, албан тушаалын нэршилд өөрчлөлт ороогүй тулавлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр /албан тушаал/-ыг тодорхойлох судалгааны ажлыг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албатай хамтран зохион байгуулаагүй бөгөөд Цагдаагийн газрын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр /албан тушаал/-ын судалгааг гаргаж тэдгээрт чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна.

 

2018 оны 1-р улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөний үеэр алба хаагч бүр авлигын сэжигтэй тохиолдол болон авлига өгөхөөр оролдсон, санал болгосон тохиолдол бүрт холбогдох албан тушаалтан, байгууллагад заавал мэдээлдэг байх, иргэдээс авлига өгөхийг санал болгосон, өгөхөөр завдсан тухай удирдах албан тушаалтандаа илтгэх ёстой талаар итгэл үнэмшлийг бий болгох зорилгоор “Шударга, нийгэм-Шударга алба хаагч” нэртэй сургалтыг орж нийт 116 алба хаагчаас баталгаа авч гарын үсэг зуруулан авсан байна.

2018 онд тус Цагдаагийн газрын алба хаагчдад авлига өгөхийг санал болгосон, өгөхөөр санал болгосон өгөхөөр завдсан тохиолдол бүртгэгдээгүй энэ талаар илтгэсэн алба хаагч бүртгэгдээгүй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна