/ / " БИД МАРТАХГҮЙ" АРГА ХЭМЖЭЭ.

" БИД МАРТАХГҮЙ" АРГА ХЭМЖЭЭ.

Тус Цагдаагийн газраас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан Цагдаагийн гавьяат үйлстэн Д.ДААРИЙ агсаны алдрыг мөнхжүүлэх "Бид мартахгүй" өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Д.Даарий агсаны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий үг хэлж, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл хошууч Д.Шийрав, Д.Даарий агсаны бага охин Д.Баасансүрэн нар дурсамж яриа өрнүүлж, үр хүүхдүүдэд нь цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд, алба хаагч нараас хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна