/ Бидний тухай / АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

Бүгд найрамдах Улс тунхагласны 95 жилийн ойн өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/961 дүгээр тушаалаар зэрэг дэв дээгүүр цагдаагийн хошууч цолоор Дашинчилэн сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Энхболд, хугацааны цагдаагийн ахмад цолоор Сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батмөнх, Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү нар, хугацааны цагдаагийн ахлах дэслэгч цолоор МБТ-ийн Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батбаяр, АСББ-ны эмч, цагдаагийн дэслэгч Д.Баярчимэг нар тус тус шагнагдлаа.
Мөн ЦЕГ-ын даргын 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн Б/962 дугаар тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр МБТ-ийн Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Ганбат, ШШАБХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ш.Батхөлөг, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат, ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбат, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Энхболд, Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Алтанчөлөө, ЭЦТ-ийн нохой хөтлөгч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батзаяа, Тэшиг сумын Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Рагчаа нар тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна