/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн газраас 2019 оны 4 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг батлагдсан хөтөлбөрийн дагуу хурлын зааланд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгаж, жагсаалын үзлэг хийснээр эхлүүлж алба хаагчдын сахилга ёс зүйн талаарх мэдээллийг шинэлэг байдлаар алба хаагчдад хүргэсэн.
Сүүлийн 5 жилийн хугацаанд сахилгын арга хэмжээ авагдаагүй алба хаагчдад “Батламж” гардуулж, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдад “Итгэлийн захидал” өглөө.
Цагдаагийн байгууллагад шинээр томилогдсон цагдаагийн дэд ахлагч Д.Нэргүй, цагдаагийн дэд ахлагч Б.Өсөх-Эрдэнэ нараар цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг ЦБҮАЖ /код-905/-д заасны дагуу зохион байгуулж цагдаагийн газрын удирдлагаас ажилд нь амжилт хүсч баяр хүргэв.
Мөн “Тэргүүний цэрэгжилч, жагсаалч” тасаг шалгаруулах тэмцээнийг нийт тасгуудын дунд зохион байгуулж Замын цагдаагийн тасаг тэргүүн байр эзэлсэн. Зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий алба хаагчдад 9 заалт бүхий үүрэг, ажлын чиглэл өгсөн.

Цагдаагийн газрын хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна