/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Цагдаагийн газраас 2019 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын удирдлага, алба хаагч, иргэдэд  тайлагнаж, урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-эрдэнэ оролцлоо.

Ггэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучлан ажилласан тасаг, алба хаагчдыг шагнаж урамшуулав.

“Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ананд

“Шилдэгудирдагч”-аар Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбат

“Шилдэг тасаг”-аар цагдаагийн хошууч Б.Мөнхзул даргатай Хэрэг бүртгэх тасгийн хамт олон

“Ажил мэргэжлийн аварга ажилтан”-аар Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Энхжаргал, Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Батжаргал, Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Намнан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадорж, Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч У.Мөнгөн, Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Золбаяр нар шалгарав.

Мөн Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн албаны шагналаар 6 алба хаагч, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Засаг даргын шагналаар 20 алба хаагч, 2 тасаг, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын шагналаар 4 алба хаагч, Цагдаагийн газрын даргын нэрэмжит шагналаар 2 олон нийтийн цагдааг тус тус шагнаж урамшуулав.

Хурлын үеэр тасгуудын нэрэмжит “Азын сугалаа” явуулж, “Сайн хөрш”-ийн бүлгүүдийн хооронд зарласан уралдаанд амжилттай оролцсон Б.Цэцэгдэлгэр ахлагчтай “Тэмүүлэл” бүлэг, Д.Хишигдэлгэр ахлагчтай “Мөрөөдөл” бүлэг, Ж.Тунгалаг ахлагчтай “Найдвар” бүлгийн иргэдийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж, нийт алба хаагч нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна