/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВЬЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВЬЛАА

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 17 сумын 1268 иргэнийг хамруулан Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 3 иргэнийг өргөмжлөл, мөнгөн шагналаар, нэг байгууллагад “Талархал” өгч урамшуулан, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг иргэдэд толилууллаа.

Сумдад тайланг тавих үеэр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын шторкийг иргэдэд үзүүлж, сурталчлан, сумдын удирдлагуудтай уулзаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан “Эрүүгийн хуульд заасан торгох ял, Зөрчлийн хуулийн зарим зүйлд заасан зөрчилд торгох шийтгэлийг биелүүлж төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан санхүүжүүлнэ” гэсэн заалтын хэрэгжилттэй танилцаж, хуулийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна