/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 28 ИРГЭНИЙГ УРАМШИЛТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛУУЛЛАА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 28 ИРГЭНИЙГ УРАМШИЛТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛУУЛЛАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах ажилд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, иргэдийн амар амгалан тайван, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн даргад хүсэлт, танилцуулгыг хүргүүлэн “Сайн хөрш” хөтөлбөрийн санхүүжилтээр аймгийн хэмжээнд 9 суманд 28 хүнийг “Урамшилт эргүүл”-д нэг сар ажиллуулсан юм. “Сайн хөрш”-ийн бүлгийн гишүүд, хэсгийн ахлагч нараас сайн дураар ажиллах иргэдийг сонгон авч, шаардлагатай мэдээ, мэдээллээр ханган нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 хоногийн 3 өдөр 15 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 72 хүнд зөвлөгөө өгч, гудамж талбайд хэвийн бус байсан 24 хүнд шаардлага тавьж, 18 хүнийг ар гэрт нь хүргэж, 760 санамж, сэрэмжлүүлгийг зах, худалдааны төв, дэлгүүр, усны худгийн зарын самбар, хананд байршуулан, коронавирусын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан аймаг, сумын Засаг даргын захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьсан. Ажиллах хугацаанд Булган сумын 5-р багийн сайн хөршийн “Тэмүүлэл” бүлгийн ахлагч Б.Цэцэгдэлгэр санаачлан эргүүлд ажиллаж байгаа иргэд тус багийн зорилтот бүлгийн нэг эмэгтэйд /архины хамааралтай/ тусалж, гэрт нь шаардлагатай зүйлс, түлшний мод зэргийг өөрсдийн боломжоор өгч, Хууль эрх зүйн хэлтсээс зардлыг шийдвэрлэн 10 хоног эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэн, сэтгэлийн дэм өгч тусаллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна