/ / Б.ДЭЛГЭРХАНГАЙ: ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН НАЙМАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Б.ДЭЛГЭРХАНГАЙ: ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН НАЙМАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эх сурвалж: www.news.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээвэл ямар хуулийн хариуцлага хүлээх талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулав.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед сошиалаар худал мэдээлэл тараасан хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад худал мэдээлэл тараасан найман иргэн Зөрчлийн хуулиар, дөрвөн иргэнийг Эрүүгийн хуулиар шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар “Гамшгаас хамгаалах осол аюул гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл, түгээсэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн бол иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно” гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу найман иргэнийг шалгаж байна.

үргэлжлэл...https://police.gov.mn/a/5055

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна