/ / “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсч, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдсэнээс Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсний улмаас үйлдэгдсэн нь 35 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгжээр буюу 4.6 хувиар өссөн.

Он гарсанаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, барилга дээр ажиллаж буй ажилтан нь өөрийн эрх үүргээ мэддэггүй аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй, өндөрт ажилладаг ажилчид хамгаалалтын бүс, бэхэлгээ хэрэглэдэггүй, өндөрөөс унах болон бусдын дээрээс багаж хэрэгсэл, бусад эд зүйл унахаас урьдилан сэргийлж хамгаалалтын хаалт, торыг хийдэггүй, хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өдөр тутамд өгдөггүй, барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас үйлдэгддэг.

Барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих улирал ирж буйтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

http://police.gov.mn/a/5150

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-10-19
Эрэн сурвалжилж байна