/ / НЭГДСЭН СУРГАЛТ ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НЭГДСЭН СУРГАЛТ ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн газрын нэгдсэн сургалт цугралтыг жагсаалын үзлэгээр эхлүүлж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулан, Итгэлцлийн гэрээ байгууллаа. Энэ үеэр батлагдсан хөтөлбөрийн дагуу Сонгуулийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсэг бүртгэлд хамруулах, Дотоод албаны дүрэм, Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх, Аюулын зэргийн үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвээр нийт алба хаагчдад сургалт явуулав. Сургалт цугларалтын төгсгөлд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр алба хаагчдад 2020 онд баримталж ажиллах бодлого, чиглэлээ танилцуулж, үүрэг чиглэл өглөө.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна