/ / АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус газраас ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Хангал сум дахь Хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн ахмад Э.Энхжаргалд ЦБҮАЖ /код 933/-д заасны дагуу хүндэтгэл үзүүлж, цагдаагийн байгууллагын бэлгэдэл бүхий шонхорын дүрстэй мөнгөн бөгж дурсгал болгон хадгалуулав. Мөн цагдаагийн бэлтгэл ахмад Ц.Намсрайн “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн, дурсамж яриа өрнүүлж, Цагдаагийн газар болон Шуурхай удирдлагын тасгийн хамт олноос гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын шагналаар шагнагдсан ахмад ажилтан нарын шагналыг гардуулан өгсөн.

Үүнд: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар 12, Цагдаагийн гавъяа тэмдэгээр цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Дагвадорж, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Цогтбаатар, цагдаагийн бэлтгэл ахлах дэслэгч В.Баяраа нар, “Албаны төлөө-2” зэргийн медалиар цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Н.Дэмчигсүрэн, аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэгээр цагдаагийн бэлтгэл ахмад Д.Жаргалсайхан, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Батчулуун, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт жуух бичиг”-ээр цагдаагийн бэлтгэл ахмад Ч.Түмэндэмбэрэл, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Ж.Далантай, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Н.Дүгэржав, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч П.Болдбат нарын ахмад ажилтнууд тус тус шагнагдлаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна