/ / БУЛГАН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БУЛГАН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Ариун-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус Цагдаагийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр үйл ажиллагаагаа танилцуулан, шинээр томилогдсон удирдлагуудад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Арга хэмжээний төгсгөлд алба хаагчидтай уулзан, баримтлан ажиллах бодлого чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад тодорхой хөрөнгө оруулалт хийж, дэмжихээ илэрхийлэн, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгт ажилд нь амжилт хүсэж уулзалтыг дуусгасан.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна