/ / “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРАВ

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРАВ

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зан үйлийг сурталчлах талаар олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд Цагдаагийн газрын хамт олон аймгийн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа. Аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн талаар салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж ажилласан байгууллага, эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа иргэдийг шалгаруулах чиглэлийг баримталсан бөгөөд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн” шалгаруулах болзлыг 10 дахь жилдээ дүгнэж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна