/ / ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛАН СУРГАЛТ ЯВУУЛЛАА

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛАН СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Тус газраас аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Сайн хөрш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харуул, хамгаалалт, жижүүр, сахиулаар ажиллаж байгаа иргэдийн ур чадвар, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын ажилтнуудыг чадавхжуулах сургалт”ыг зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод “Харуул хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт”, “Ажлын байранд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам”, “Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “Хорт зуршил ба эрүүл хооллолт” сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийж, холбогдох эрх зүйн актаар бэлтгэсэн гарын авлага, зөвлөмжийг тараан өгч ажилласан.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна