/ / УДАА ДАРААГИЙН ҮЙЛДЛЭЭР БУСДЫН 47 ҮХЭР, 1 АДУУ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

УДАА ДАРААГИЙН ҮЙЛДЛЭЭР БУСДЫН 47 ҮХЭР, 1 АДУУ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд бэлчээр дээрээс удаа дараа иргэдийн бод малууд алдагдсан гэмт хэргийг тус  газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тодруулбал Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт оршин суух Г, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт оршин суух Б, З нар бүлэглэн Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 6 айлын 48 тооны бод мал /47 үхэр, 1 адуу/-ыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч явж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт авч ирж, зарж борлуулсан байсныг таслан зогсоож, илрүүлэн 6 хохирогчид 29 тооны үхрийг хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажлыг зохион байгуулж байна.

Ард иргэд малаа хариулгатай байлгаж, хулгайд алдахаас сэргийлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна