/ / “МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа

“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгтэй хамтран “МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөнийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, Мал эмнэлэгийн газрын дарга болон холбогдох мэргэжилтэн нар, Цагдаагийн газрын дарга, дэд дарга, сумдын ИТХ-ын дарга, сум дундын Цагдаагийн тасгийн дарга, Хэсгийн төлөөлөгч нар, мал эмнэлэгийн улсын байцаагч нар, малчидын төлөөлөл зэрэг хүмүүс оролцсон.

Зөвлөгөөний үеэр Малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл, цаашид хийх ажлын санал, Мал эмнэлэгийн нэгдсэн системийн хэрэгжилт, анхаарах асуудал, Булган аймгийн сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгахад гарсан анхаарах асуудал, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, санал санаачлага сэдвээр тус тус мэдээлэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна