/ / СУМДЫН АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

СУМДЫН АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчил, эрүүгийн нөхцөл байдлыг иргэдэд мэдээлэх, сумдын хэсгийн төлөөлөгч, салбар зөвлөлийн ажлыг шалган танилцах зорилгоор Цагдаагийн газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүх, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран 16 суманд ажиллалаа. Энэ үеэр төвөөс алслагдсан багийн 537 иргэнд тухайн сумдын эрүү хэв журмын нөхцөл байдал, Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, Төлбөртэй мэдээлэл авах журам, Нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ, Малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр, Газар өмчлөл, эзэмшил, мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл”, “Мотоцикль” арга хэмжээний хүрээнд хамгаалах малгай, улсын дугаар, жолоодох эрхийн үнэмлэхтэй болохын ач холбогдол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор хөнөөлийн талаар тус тус мэдээлэл хийж, 1240ш санамж тараан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллав. Сумдад ажиллахдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөө, хагас жилийн тайлан, зөвлөлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилсон тогтоол, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу урьд оны хүү торгуулийн орлогын 40-өөс доошгүй хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байгаа байдал, Хэсгийн төлөөлөгч нарын шалгаж байгаа хэргийн материал зэргийг шалгаж, танилцан заавар зөвлөмж өгсөн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна