/ Мэдээ мэдээлэл / Сургалт / ХЭРГИЙН ӨСӨЛТИЙГ 34 ХУВИАР БУУРУУЛСАН

ХЭРГИЙН ӨСӨЛТИЙГ 34 ХУВИАР БУУРУУЛСАН

2019 оны эхний 09 сарын байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11 нэгдсэн арга хэмжээг 16 төрийн болон төрийн бус байгууллага, 84 аж ахуй нэгж, 52300 иргэнийг хамруулан зохион байгуулсан.

Аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар байдлаар 443 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99 хэргээр буюу 28.7 хувиар өссөн. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 413 бүртгэгдэн 249 хэргийг илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71 хэргээр буюу 39.8 хувиар өссөн. Илрүүлэлтийн хувь 60.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны эхний 09 сарын байдлаар 379 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад/334/ 146 хэргээр буюу 62.7 хувиар өссөн нь улсын хэмжээнд хэргийн өсөлтөөр 21 аймаг, 9 дүүргээс хамгийн их өсөлттэй байсан нь сард 42.1, өдөрт 1.4 гэмт хэрэг, аймгийн хэмжээнд 164.1 хүн тутамд 1 гэмт хэрэг ногдож байсанд дүгнэлт хийж улсын хэмжээнд явагдсан “Илрүүлэлт оргодол шийдвэрлэлт”, тус цагдаагийн газраас санаачлан явуулсан “Хяналт шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийн хүрээнд аймгийн хэмжээнд 10 цэгт байнгын болон хөдөлгөөнт постуудыг 24 цагаар ажиллуулсны үр дүнд 2019 оны 10 дугаар 25-ны 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар нийт 64 гэмт хэрэг бүртгэгдсэн нь сард 21.3, өдөрт 0.7 гэмт хэрэг бүртгэгдэж сард бүртгэгдсэн гэмт хэрэг 20.8 хэргээр, өдөрт бүртгэгдсэн гэмт хэрэг 0.7 хэргээр буурсан эерэг үзүүлэлттэй байна.

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 443 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 2019 оны 09 дүгээр сарын статистик мэдээгээр 62.7 хувьтай байсныг 28.7 болгож 34 хувиар хэргийн өсөлтийг бууруулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна