/ Мэдээ мэдээлэл / Сургалт / ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 3.5 ДАХИН ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 3.5 ДАХИН ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сард иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 99, зөрчлийн шинжтэй 263 нийт 362 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад -23 нэгжээр буюу 18,9 хувиар буурсан байна.

Нийт 97 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 нэгжээр буюу 3,2 хувиар өссөн үзүүлэлттэй байх бөгөөд дүн шинжилгээ хийхэд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 14 нэгжээр буюу 350 хувиар өсч нийт гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлсөн байна. “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд хууль бусаар мод бэлтгэх 18 гэмт хэргийг илрүүлсэн нь сайн үзүүлэлт юм.

Бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл хулгайлах болон мал хулгайлах гэмт хэрэг 13,8-18,2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн, эмэгтэй хүн оролцсон гэмт хэргүүд тус бүр 33,3 хувиар, гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэргүүд 27,3-40,0 хувиар тус тус буурсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна