/ Мэдээ мэдээлэл / Сургалт / 2020 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

БУЛГАН АЙМГИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 10 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

 

2020.11.04                                                                                                               Булган сум

Аймгийн хэмжээнд 2020 оны 10 сарын байдлаар 313 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105 хэргээр буюу 25,2 хувиар буурсан. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 235 бүртгэгдэн 109 хэргийг илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 76 хэргээр буюу 41,4 хувиар буурсан. Илрүүлэлтийн хувь 46,4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Сайхан сумдад гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс өсч, Рашаант, Булган, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Тэшиг, Орхон, Хишиг-Өндөр, Могод Баян-Агт сумдадгэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

 ХЭРГИЙН ӨНГӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ

  • Хууль бусаар ашигт малтмал олборлох, Химийн хорт, аюултай бодисын тухай хууль зөрчих гэмт хэрэг 13 бүртгэгдэж 7 хэргээр буюу 53,9 хувиар
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 24 бүртгэгдэж 1 хэргээр буюу 4,2 хувиар өссөн
  • Хүчиндэх гэмт хэрэг 14 бүртгэгдэж 1 хэргээс буюу 6,7 хувиар
  • Хууль бусаар мод бэтгэх гэмт хэрэг 24 бүртгэгдэн 1 хэргээр буюу 4 хувиар
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 85 бүртгэгдэж 1 хэргээр буюу 1,2 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 47 бүртгэгдэж 36 хэргээр буюу 43,4 хувиар
  • Мал хулгайлах гэмт хэрэг 54 бүртгэгдэж 44 хэргээр буюу 44,9 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 хэргээр буюу 66,7 хувиар
  • Залилах гэмт хэрэг 14 бүртгэгдэж 5 хэргээр буюу 26,4 хувиар
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 6 бүртгэгдэж 1 хэргээр буюу 14,3 хувиар
  • Хүнийг алах гэмт хэрэг 3 бүртгэгдэж 1 хэргээр буюу 25 хувиар буурсан

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫН ТУХАЙД

Гэмт хэргийн улмаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 14852,1 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 827,0 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 776,7 сая төгрөгний хохиролыг нөхөн төлүүлж ажилласан нь нийт хохирлын 53,5 хувь юм.

Гэмт хэргийн улмаас 12 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеэс 55,6 хувиар буурсан. Хүнийг алах гэмт хэргийн улмаас 3 хүн амь насаа алдсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.

Гэмт хэргийн улмаас 100 хүн гэмтсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 82, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 18 хүн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. 

 

СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙД

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 80 бүртгэгдэж 3 хэргээр буюу 3,75 хувиар өссөн.

 

БҮЛГЭЭР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙД

  • Нийт 25 хэргийг бүлгээр үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хэргээр буюу 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙН ТАЛААР

  • 209 гэмт хэрэгт 209 хүн холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хүнээр буюу 17,4 хувиар буурсан.

 

Нийт 23886 зөрчилд 940224.6 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.

v  Гудамж талбайд хэвийн бус явж ар гэртээ агсам тавьсан бусад зөрчлийн улмаас 714 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 120 хүнээр буюу 16,9 хувиар өссөн байна.

v  Зөрчлийн улмаас нийт 348 хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 330 хүн бүртгэгдсэн байна.

 

 

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна