/ Мэдээ мэдээлэл / Сургалт / БУЛГАН АЙМГИЙН 2020 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

БУЛГАН АЙМГИЙН 2020 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн хэмжээнд 2020 оны 12 сарын байдлаар 349 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 110 хэргээр буюу 24 хувиар буурсан. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 251 бүртгэгдэн 131 хэргийг илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 124 хэргээр буюу 48,6 хувиар буурсан. Илрүүлэлтийн хувь 52,2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 11,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хутаг-Өндөр, Хялганат, Бүрэгхангай, Хангал, Булган сумдад гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс өсч, Баян-Агт, Сайхан, Сэлэнгэ, Бугат, Дашинчилэн, сумдад өмнөх оны мөн үетэй ижил түвшинд, Гурванбулаг, Тэшиг, Баяннуур, Орхон, Хишиг-Өндөр, Могод, Рашаант сумдадгэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

ХЭРГИЙН ӨНГӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ

  • Хүнийг алах гэмт хэрэг 5 бүртгэгдэж 1 хэргээр буюу 20 хувиар
  • Хууль бусаар ашигт малтмал олборлох, Химийн хорт, аюултай бодисын тухай хууль зөрчих гэмт хэрэг 13 бүртгэгдэж 7 хэргээр буюу 53,8 хувиар
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 28 бүртгэгдэж 4 хэргээр буюу 14,3 хувиар
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 100 бүртгэгдэж 2 хэргээр буюу 2 хувиар өссөн
  • Хүчиндэх гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 6 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд
  • Хууль бусаар мод бэтгэх гэмт хэрэг 32 бүртгэгдэн 5 хэргээр буюу 13,5 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 54 бүртгэгдэж 28 хэргээр буюу 34,1 хувиар
  • Мал хулгайлах гэмт хэрэг 52 бүртгэгдэж 65 хэргээр буюу 55,6 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 хэргээр буюу 66,7 хувиар
  • Залилах гэмт хэрэг 15 бүртгэгдэж 3 хэргээр буюу 16,7 хувиар буурсан

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫН ТУХАЙД

Гэмт хэргийн улмаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 1603,7 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 948,1 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 892,0 сая төгрөгний хохиролыг нөхөн төлүүлж ажилласан нь нийт хохирлын 55,6 хувь юм.

Гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеэс 38,5 хувиар буурсан. Хүнийг алах гэмт хэргийн улмаас 5 хүн амь насаа алдсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 20 хувиар өссөн.

Гэмт хэргийн улмаас 122 хүн гэмтсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 98, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 12 хүн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 нэгжээр буюу 7,4 хувиар өссөн байна. 

 СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙД

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 93 бүртгэгдэж 17 хэргээр буюу 18,3 хувиар өссөн.

 БҮЛГЭЭР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙД

  • Нийт 29 хэргийг бүлгээр үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хэргээр буюу 29,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙН ТАЛААР

  • 260 гэмт хэрэгт 260 хүн холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46 хүнээр буюу 15 хувиар буурсан.

 Нийт 26080 зөрчилд 1041934,6 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.

v  Гудамж талбайд хэвийн бус явж ар гэртээ агсам тавьсан бусад зөрчлийн улмаас 828 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 109 хүнээр буюу 13,1 хувиар өссөн байна.

v  Зөрчлийн улмаас нийт 399 хүнийг баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 409 хүн бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна