/ / ЭРГҮҮЛИЙН МАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ

ЭРГҮҮЛИЙН МАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ

Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн хэв журам сахиулах, гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьчдилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагааг дэмжиж Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 16,000.000 төгрөг шийдвэрлэн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Цагдаагийн газарт гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа С.Ганбаатар болон тасгийн дарга нар оролцлоо.

Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа Булган сумын удирдлагуудад баярласнаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна