/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ХИЙЖ БАЙНА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ХИЙЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтаж тус цагдаагийн газрын хамт олноос өөрсдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай орчинд ажиллаж амьдрах, амрах тохилог орчин бүрдүүлэх, алба хаагчдын ажиллах урам зоригыг нэмэгдүүлэх, албандаа хандах хандлагыг өөрчлөх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор засвар тохижилтийн дараах ажил арга хэмжээг зохион байгуулаад байна.

- 2015 онд ашиглалтанд орсон дүнз модон хийцтэй Сургалтын төвийн байшингын гадна фасадыг 7.8 сая төгрөгийн өртөг бүхий сайтингаар шинэчилж, гал тогооны өрөөнд бүрэн засварыг хийсэн. Тус сургалтын төвд байрлах тасгуудын шовгор байшинд өөрсдийн нөөц бололцоогоор гадна өнгийг сэргээн будах засвар тохижилтын ажлыг хамт олны хүчээр өөрсдөө хийж, мөн гадна орчиныг бүхэлд нь гэрэлтүүлэх гэрэлтүүлгийг суурилуулсан. 

 

  - 2013 онд аж ахуйн аргаар алба хаагчдын өөрсдийн хүчээр барьж ашиглалтанд оруулсан саун, душны газарт 800.000 төгрөгийн өртөг бүхий бүрэн засвар хийж ашиглалтанд оруулсан.

- Эрүүлжүүлэх, саатуулах байранд 750.000 төгрөгийн өртөг бүхий засвар тохижилтын ажлыг хийж дуусгалаа.

- Цагдаагийн газрын хаяг, цагдаагийн байгууллагын бэлгэдэл логог шинээр хийж байрлуулав.

- Булган сумын 4-р багийн нутагт байрлах Зам тээврийн хяналтын төвийн барилгад 8.4 сая төгрөгийн урсгал засварын ажлыг хийсэн.

- Цагдаагийн газрын автогражийн талбайг жагсаалын бэлтгэлийн талбай болгон тохижуулж байна.

 - Монгол улс 2025 оноос эхлэн хос бичигтэн болох ажлын бэлтгэл хангаж Цагдаагийн газрын конторын өрөө, хурлын заалны хойморын хананд Монгол, крилл бичгээр байгууллагын хаягыг шинэчлэн хийж байрлуулсан.

- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын өрөө, Галт зэвсэг, хэрэгсэл хадгалах өрөө, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд иж бүрэн урсгал засвар тохижилтын ажлыг хийв.

- Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасагт албаны үйл ажиллагаанд ашиглах, хорио цээрийн дэглэм сахиулах цэгт ажиллахад шаардлагатай 26.0 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн 2 ширхэг вагончиг, нисдэг камер /дрон/ зэргийг шийдвэрлүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

-Сумдын алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, албаны үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл шийдвэрлүүлэх зэрэг ажлыг сумдын удирдлагад хүсэлт хүргүүлэн шийдвэрлүүлж байгаа бөгөөд Бүрэгхангай, Орхон, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Сайхан, Баян-агт сумд кабон байрандаа засвар тохижилтын ажлыг хийгээд байна.

- Бүрэгхангай, Бугат, Булган сумдын удирдлага, ГХУСАЗСЗ-өөс цагдаагийн албанд машин шийдвэрлэж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна