/ / УЛ МӨР ҮЛДЭЭДЭГГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ЦАГДАА ХҮН МЭДЛЭГ ДАДЛАГА, ТУРШЛАГА, ОВЖИН ЗАНГАА ТЭР Л ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХИЙН ТУЛД АШИГЛАЖ ЧАДВАЛ АМЖИЛТ ОЛНО. ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ОЮУНБААТАР

УЛ МӨР ҮЛДЭЭДЭГГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ЦАГДАА ХҮН МЭДЛЭГ ДАДЛАГА, ТУРШЛАГА, ОВЖИН ЗАНГАА ТЭР Л ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХИЙН ТУЛД АШИГЛАЖ ЧАДВАЛ АМЖИЛТ ОЛНО. ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ОЮУНБААТАР

УЛ МӨР ҮЛДЭЭДЭГГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ  БАЙДАГГҮЙ. ЦАГДАА ХҮН МЭДЛЭГ ДАДЛАГА, ТУРШЛАГА, ОВЖИН ЗАНГАА ТЭР Л ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХИЙН ТУЛД АШИГЛАЖ ЧАДВАЛ АМЖИЛТ ОЛНО. ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ОЮУНБААТАР

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Оюунбаатар нь 1959 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн.

1996-1999 онд Цагдаагийн дээд  сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1978-1979 онд Завхан аймгийн Баянтэс сумын сургуульд галч, слесарь, 1979-1982 онд ардын армийн 120-р ангид байлдагч, түрүүч, офицер, 1982-1994 онд Булган аймгийн шүүхэд 1, 2, 4-р хэсгийн шүүхийн шүүгч, шүүхийн дарга, 1994-2000 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2000-2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2009 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2009-2012 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга, 2012-2014 оны 6-р сар хүртэл Хишиг-өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарчээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж, Тэргүүний шүүгч, Хөдөлмөрийн аварга мөрдөн байцаагч, Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, “Жуух бичиг”, “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”-иар шагнасан байна.

...Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Оюунбаатар 2006 онд онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж илрүүлсэн, 2010 онд онд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хүн амины онц хүнд гэмт хэргийг нөхөн илрүүлж шагнагдаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа чадварлаг ажилтан байсан төдийгүй хамт олноо нэгтгэн зангидаж, сурган дадлагажуулдаг сайн удирдагч байсан байна. Түүний удирдаж  байсан тасаг “Тэргүүний хамт олон”-оор 5 удаа шалгарч, 2013 онд Булган аймгийн Цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга” тасгаар шалгарч байсан нь тасгийн алба хаагчдыг нягтруулж, тэдэндээ хүндлэгдэж байсны жишээ юм.

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ гэмт хэргийг хэрхэн илрүүлэх талаар үнэтэй сургаалиа хэлж, “Ул мөр үлдээдэггүй гэмт хэрэг гэж  байдаггүй. цагдаа хүн мэдлэг дадлага, туршлага, овжин зангаа тэр л гэмт хэргийг илрүүлэхийн тулд ашиглаж чадвал амжилт олно” гэж зөвлөж байна.

 Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Оюунбаатарт цаашдын  ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл  энх сайн сайхныг хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна