/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ДҮРМЭЭ САЙН БИЕЛҮҮЛЖ, АРД ИРГЭДТЭЙ ОЙР БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ДАГВАДОРЖ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ДҮРМЭЭ САЙН БИЕЛҮҮЛЖ, АРД ИРГЭДТЭЙ ОЙР БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ДАГВАДОРЖ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ДҮРМЭЭ САЙН БИЕЛҮҮЛЖ, АРД ИРГЭДТЭЙ ОЙР БАЙХ ХЭРЭГТЭЙ.

ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.ДАГВАДОРЖ

 

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Дагвадорж нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд Армаг тохой газар төрсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сумын дунд сургуулийг 1972 онд, Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн дунд сургуулийг 1974 онд, Улаанбаатар хотын НАХЯ-ны Цагдаагийн тусгай дунд сургуулийг 1977 онд Хуульч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 1977 онд Монголын цагдан сэргийлэх байгууллагын дэслэгч цолоор шагнуулж, Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид Хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон.

Энэ үед хамт төгссөн Д.Бархас, Д.Мөнхжаргал, М.Ганболд, Баярсайхан нартай цуг ажиллахаар ирж байсан. Булган аймгийн Гурванбулаг сумын Хэсгийн төлөөлөгчийн ажлыг Ичинхорлоо гуайгаас хүлээн авч ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед Булган аймгийн Цагдан сэргийлэх ангийн дарга нь дэд хурандаа, эрүүгийн ахлах төлөөлөгч хошууч Раднаабазар, өмчийн ахлах төлөөлөгч хошууч Пүрэвсүрэн, галын ахлах байцаагч ахмад Шаравжамц, хэв журмын ахлах байцаагч ахмад Гунаажав, Паспортын ахлах байцаагч ахмад Батчулуун, автын ахлах байцаагч ахмад Баасанжав зэрэг хүмүүстэй ажиллаж байв. Тус цагдан сэргийлэх анги нь нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяанд байлаа. НАХХ-ийн даргаар хурандаа Дулмаа, ахлах төлөөлөгч хошууч Нямсүрэн, ахмад Цэдэндамба нар ажиллаж байлаа.

Г.Дагвадорж нь 1977-1979 онд Гурванбулаг суманд, 1979-1984 онд Хангал суманд, 1984-1988 онд Сайхан суманд, 1988-1992 онд Баян-агт суманд, 1992-1995 онд Тэшиг суманд тус тус Хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1995-1996 оны 11 сар хүртэл эрүүгийн ахлах төлөөлөгч, 1996.11-р сараас 1997.04-р сар хүртэл Бүрэгхангай Хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. 1997 оны 5-р сараас Хялганат тосгоны цагдаагийн хэсгийн даргаар томилогдон 5 жил ажиллаж, цагдаагийн дэд хурандаа цолтой 2002 онд цэргийн тэтгэвэрт суусан.

1977 онд 5 залуу офицер төгсөж хэсгийн төлөөлөгчөөр ирэх үед ахмад Ичинхорлоо, хошууч Жамъянданзан, ахмад Пүрэв, ахмад Лувсанцэдэн нар сумуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. 1978 онд Д.Оюунцэцэгтэй гэр бүл болж, 43 жил ханилан амьдрахдаа 3 хүүхдийн аав, ээж болж одоо өнөр өтгөн сайхан айл болсон. Олон сумаар томилогдон явж ажиллаж байхад хань Оюунцэцэг минь ар гэрийн ажлыг хариуцаж өдий хүрсэнд баярлаж явдаг. Цагдаагийн байгууллагад ажиллахдаа эрүүгийн чиглэлээр л ажилласан даа. Ажиллах хугацаанд алдаж онож явсан үе бий, мэргэжил дээшлүүлэхээр 3 курс сургалтад хамрагдсан. Г.Дагвадорж 1986 онд Цэргийн хүндэт медалиар, 2018 онд Цэргийн гавьяаны одонгоор, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан бөгөөд Буудлагын спортын дэд мастер, шатрын спортын 1-р зэрэгтэй билээ. Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Дагвадоржийн цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхныг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна