/ Бидний тухай / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын өдрийг цаг үеийн нөхцөл байдлаас болж, баярын хурлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэртээ 1938 онд үүсэн байгуулагдсанаас өдгөөг хүртэл хөгжин бэхжиж ирсэн үйл явц, ололт амжилт, алсарч үлдсэн түүхээ сэргээх, эргэн дурсах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхээр 2018 онд зохиосон түүхт 80 жилийн ойдоо зориулан “Анхдагч алдартны өлгий Булганы цагдаагийн түүхэн товчоо” номоо гаргаж байсан бол Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр байгууллагынхаа түүхийг мөнхлөн үлдээсэн гэрэл зургуудаар эмхлэн бэлтгэж зурагт ном гарган, мөн “Бид мартахгүй” хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд хүргэсэн.
Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтаж тус Цагдаагийн газрын хамт олноос өөрсдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай орчинд ажиллаж амьдрах, амрах тохилог орчин бүрдүүлэх, алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор засвар тохижилтын багагүй ажлыг хийсэн билээ.
Эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг 100 жилийн ойн баярын хүрээнд шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал Ерөнхийлөгчийн зарлигааар төрийн медаль 3, Хууль зүй дотоод хэргийн яамны шагналаар 5, Цагдаагийн ерөнхий газрын даргын шагналаар 29, аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын шагналаар 26, зэрэг дэв дээгүүр хурандаа цолоор 1, зэрэг дэв дээгүүр дэд хурандаа цолоор 1, хугацааны цолоор 23 алба хаагч тус тус шагнагдсан байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна