/ Бидний тухай / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

МЭНДЧИЛГЭЭ

         Төр түмнийхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу насаа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, түүхийг түүчээлэн эдүгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа мэргэжил нэгт журмын нөхөд тэдний гэр бүлд, хамтран ажилладаг иргэд  байгууллага, та бүхэндээ Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, үүсэн  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

            Тэртээ 1938 онд үүсэн байгуулагдсанаас өдгөөг хүртэл хөгжин бэхжиж ирсэн үйл явц, ололт амжилт, алсарч үлдсэн түүхээ сэргээх, эргэн дурсах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхээр 2018 онд зохиосон түүхт 80 жилийн ойдоо зориулан “Анхдагч алдартны өлгий Булганы цагдаагийн түүхэн товчоо” номоо гаргаж байсан бол Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр байгууллагынхаа түүхийг мөнхлөн үлдээсэн гэрэл зургуудаар эмхлэн бэлтгэж зурагт номоо гаргасан билээ.

            Цагдаагийн  байгууллагын хөгжлийн түүхэн 100 жилийн хугацаанд манай хамт олны оруулсан хувь нэмэр асар их бөгөөд ирэх зууны хөгжлийг бүтээлцэн мөр зэрэгцэн хамтран ажиллаж буй мөрдөс нэгт алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй  байдлыг хангах чиг үүргээ нэр төртэй хоёргүй сэтгэлээр биелүүлж ажиллана гэдэгт миний хувьд итгэл төгс байна.

            Монгол төрийн цагдаагийн мөр цагаан, нэр ариун байх болтугай.

 

                           ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА                                                                                                   ЦАГДААГИЙН ХУРАНДАА  Л.ГАНБААТАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна