/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаагийн хошууч Б.Өнөрбат: Зам тээврийн осол байнга гардаг “хар цэг”-ийг жолооч нарт мэдээлж байна

Цагдаагийн хошууч Б.Өнөрбат: Зам тээврийн осол байнга гардаг “хар цэг”-ийг жолооч нарт мэдээлж байна

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг зам тээврийн ослоос урьдчилэн сэргийлэх талаар аймгийн хэмжээнд тодорхой ажил зохион байгуулсны үр дүнд энэ  оны эхний долоон сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс буурчээ. Тухайлбал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тав бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 72.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Батжаргалын Өнөрбатаас энэ талаар тодрууллаа.

- Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил болгон томоохон арга хэмжээ "Яараад яахав дээ” аян зохион байгуулдаг. Энэ жил уг ажлыг “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл арга хэмжээ”-ний хүрээнд “Ирээдүйгээ хамгаалья” уриатай зохион байгуулж байна. Арга хэмжээ үр дүнгээ өгч орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг буурсан. Зорчигчдын амь нас хохирох байдал багассан сайн үзүүлэлттэй байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд зөвхөн замын цагдаагийн алба хаагчдыг бус бусад төрөл, мэргэжлийн алба хаагчдыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд татан оролцуулж байгаа. Нийтийн хэв журмыг хамгаалах, эрүү, захиргааны удирдлага, шуурхай удирдлагын зэрэг тасгийн алба хаагчид орон нутгийн замыг хяналттай байлгах, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

үргэлжлэлийг энд дарна уу https://www.montsame.mn/mn/read/273451?fbclid=IwAR3nPPQGySKcp_JEYPS9H5scwHGIAzhvVgi0Hnfu81tGB9-M8BJOeGHDcvY

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна