"ЦАСНЫ БАЯР" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022 онд зохион байгуулах спорт, соён гэгээрүүлэх ажлын нээлт болгож тус газрын Захиргааны удирдлагын тасгаас "Цасны баяр" сэдэвт олон төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд тус газрын 10 тасгийн 80 гаруй алба хаагчид оролцож нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байранд ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ, ДЭД байранд ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСАГ, ГУТГААР байранд ХУТАГ-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын даргын санаачилгаар сайхан хос дээлтэн шалгаруулж мөнгөн шагналаар шагналаа. Цаашид тус газрын тасаг бүрээс 1 арга хэмжээ зохион байгуулан жилийн эцэст нийлбэр дүнгээр шилдэг тасаг шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Алба хаагч нартаа ажил хөдөлмөр, урлаг, спортын өндөр амжилт хүсье.