ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ДАРТС"-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулагдах "Дартс"-ын аварга шалгаруулах тэмцээнийг угтаж тус цагдаагийн газрын алба хаагчдын дунд чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах зорилгоор "Дартс"-ын тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээнд эрэгтэй 6 тасгийн 18, эмэгтэй 9 алба хаагч нар хурд хүч, авхаалж самбаа сорьж өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд д/х Г.Ганбаяр даргатай "Мөрдөн байцаах тасаг" ТЭРГҮҮН байр, д/х С.Ганбаатар даргатай "Эрүүгийн цагдаагийн тасаг" ДЭД байр, д/х Ж.Батдорж даргатай "Захиргааны удирдлагын тасаг" ГУТГААР байр, эмэгтэй төрөлд д/ч Б.Алтанцэцэг ТЭРГҮҮН байр, д/ч Э.Мөнгөнчимэг ДЭД байр, д/а Г.Отгонбямба ГУТГААР байр тус тус эзэллээ.
Алба хаагч нартаа цаашдын т



эмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.




