Мөнгөн өвөл-2022 Цасны баяр зохион байгууллаа.
Булган аймгийн Засаг даргын тамгын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан "Мөнгөн өвөл-2022" олон төрөлт тэмцээн Олс таталт, Уулын оргил булаацалдах, Чарганы уралдаан, Шилдэг отог шалгаруулах зэрэг төрлүүдээр зохион байгуулагдаж тус цагдаагийн газрын алба хаагчид амжилттай оролцож багаараа нийлбэр дүнгээр "ТЭРГҮҮН" байр эзэллээ.
Алба хаагч нартаа спортын өндөр амжилт хүсье.